АН-ын дарга З.Энхболд 6 гишүүнийг хасах тушаал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-06-15 11:37:28

Ардчилсан намын дарга З.Энхболд тус намын 6 гишүүнийг хасах тушаалыг өчигдөр гаргасан байна. 

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Л.Цандэлэг, Б.Мөнхболор, Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын гишүүн Н.Самат, Орхон аймгийн Ардчилсан намын гишүүн Ч.Бямбаа, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын гишүүн Т.Хасбаатар, Х.Золжаргал нарыг намаасаа хасчээ. Учир нь, тэд  намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр,бодлогыг хэрэгжүүлэх, үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журам, шийдвэрийг дагаж мөрдөх үүргийг биелүүлээгүй, өөрийн дураар бие даан нэр дэвших, бусад намаас сонгуульд оролцох болсон зэргээс болж  ийм тушаал  гаргажээ. Тэднийг сонгуульд дэмжихгүй байхыг намын анхан шатны бүх байгууллагаа, гишүүддээ бас анхааруулсан байна. Энэ бол нам дамждаг "урвагчдад" хатуухан сануулга болсон гэлтэй.

Ж.Батсайхан

相关新闻