Халдвартай иргэнтэй ойр харьцсан 65 иргэнийг тусгаарлаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/60693c757a720.jpeg)
Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штабаас одоогоор иргэн А-тай нэгдүгээр хавьтагч 12, хоёрдугаар хавьтлын 65 иргэнийг тогтоож, тусгаарлалтад аваад байна.
Түүнчлэн халдвартай иргэнд үйлчилсэн Баяндун сумын ШТС-ын түгээгч энэ сарын хоёрны өдөр ээлжээс бууж, аймгийн төвд ирсэн байсныг тусгаарлан, PCR шинжилгээ авчээ. Тиймээс гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Баяндун сумын Петровисийн ШТС-аар үйлчлүүлсэн иргэдийг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор Баяндун суманд найман пост, нэг хөдөлгөөнт эргүүл гарчээ.
Хурдан адуу сонирхох, худалдан авах зорилгоор иргэн А Өмнөговь аймгаас Дорнодод хулгайн замаар нэвтэрч, Сэргэлэн сумын малчдаас гадна Баяндун сумын Хайрхан багийн хоёр малчныхаар орсныг тогтоогоод байгаа юм.