Сүүлийн 4 хоногт коронавируст халдварын улмаас 4 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-06 11:18:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр дахин нэг хүн коронавируст халдварын улмаас нас баржээ.  


ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаярын мэдээлснээр, “Сүүлийн 4 хоногт коронавируст халдварын улмаас 4 хүн нас барлаа. “COVID-19” халдварын  тохиолдол нэмэгдэхийн хэрээр хүндрэх хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэв. 


Манай улсад “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 13 болж байна.

相关新闻