"COVID-19" халдварын тохиолдол 575-аар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-07 11:00:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид  хийсэн шинжилгээгээр  575 хүнд шинээр халдвар илэрлээ.


Шинээр илэрсэн тохиолдлын 456 нь Улаанбаатар хотод,  113 нь аймаг, орон нутагт  бүртгэгдсэн бол зургаан хүн эмнэлгээс шалтгаалсан халдвар авчээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 12 226 болжээ. Харин өчигдөр 185 хүн эмнэлгээс гарснаар нийт  6 912 хүн эдгэрээд байна. 

 

Одоогоор  коронавируст халдвартай 2583 хүн эмчлүүлж байгаагаас  10 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс  2186 нь хөнгөн317 нь хүндэвтэр,  70 хүний биеийн байдал хүнд оноштой байна. 


Харин дэлхий дахинд коронавируст халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар доорх зургаас харах боломжтой.


相关新闻