Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-07 14:23:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр нийт 396 дуудлага иржээ.


Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгчээ.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж байна. 

Энэ долоо хоногоос 18-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотой 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.


-Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллах уу?

-Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.


-Ямар бичиг баримттай очих вэ?

-Та иргэний үнэмлэхээ авч очно.


-Дархлаажуулалт хийлгэх дарааллын талаар мэдээлэл өгнө үү?

 -Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслана.

  1. Дархлаажуулалтын цэгт очоод бүртгэлээ хийлгэнэ.
  2. Эрүүл мэндийн асуумж бөглөж, даралтаа үзүүлнэ. /Даралт ихэссэн тохиолдолд заавал даралтын эмээ ууж буулгасан байна./
  3. Вакцинаа хийлгэнэ.
  4. Вакцин хийлгэсний дараа 15-30 минут сууж биеийн байдлыг ажиглана.
相关新闻