“Дугуйтай Монгол” төслийн төвийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-08 14:39:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /ҮЦХ/-гийн удирдлагуудтай Монголын дугуйн холбоо /МДХ/-ны төлөөлөгчид лхагва гарагт уулзаж “Дугуйтай Монгол” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болов.


МДХ-ны тэмцээн зохион байгуулдаг тус хүрээлэнгийн хойд талын дугуйн зогсоолыг холбооны мэдэлд түрээслүүлэн “Дугуйтай Монгол” төслийн төвөө энд байгуулахаар шийдвэрлэжээ.



Мөн уулын дугуйн 2-3 километрийн бартаат замыг байгуулан байнгын тогтмол үйл ажиллагаатай болгохоор тохиролцсон байна.

相关新闻