“Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил-2021” хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-09 14:01:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, МУБИС-ийн БТС-тай хамтран “Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил-2021” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 16-17-нд цахимаар зохион байгуулна.


Тус хуралд БНХАУ, Герман, ОХУ, Япон, Солонгос, Англи, Сингапур болон Монголын эрдэмтэн судлаачид оролцоно.


Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Биеийн тамир, спортын шинжлэх ухааны ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, гадаад, дотоодын судлаачдын судалгааны ажлыг танилцуулан санал солилцох юм байна.



相关新闻