Ачааны машины тэвшинд унтаж байсан зургаан хүн амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-13 13:23:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ачааны машины бүхээгтэй тэвшин дээр унтаж байсан зургаан хүн угаартаж амиа алдсан хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэс шалгаж байна. 


Тодруулбал, тус сумын "Түнхэл" тавдугаар багийн нутагт энэ сарын 12-ны 14.30 цагийн үед найман хүн угаартсан байдалтай олсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу шалгахад, тус багт оршин суух хаягтай, самар түүхээр явж байсан 22-46 насны зургаан иргэн угаартаж амиа алдсан байжээ. 


Иймд иргэдийг автомашины угаартаж болзошгүй, битүү орчинд унтахгүй байхыг анхааруулж байна.

相关新闻