Ачааг сэлгэн буулгах, ачих ажилллагааг иргэдэд ойртууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-13 22:46:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Онцгой комиссоос тус суманд ирж буй хүнсний болон бусад ачааг сэлгэн буулгах, ачих талбайн орчин нөхцөлийг сайжруулан ажиллаж байна.

Тодруулбал Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутгаас ирж буй хүнсний болон бусад ачааг сэлгэн буулгах, ачих үйл ажиллагааг худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд ойртуулах. Цаашлаад ачааг сэлгэх талбайн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн наадмын талбайд шилжүүлэн байршуулсан байна. Энэхүү ажилд Сүхбаатар сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нар хяналт тавин ажиллахыг Сүхбаатар сумын Онцгой комиссоос үүрэг болгожээ. Өмнө нь энэхүү үйл ажиллагааг тус сум орох замд Сүхбаатар самбарын гадна ид талбайд явуулдаг байсан юм. Ингэснээр 10 гаруй км-т явуулж байсан ачаа сэлгэх ажлыг 5-6 км болгон ойртуулсан байна. 

相关新闻