Маш хүнд оноштой 40 хүн эмчлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед коронавируст халдвартай хүнд болон маш хүнд өвчтөний тоо өсөж байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээлэв.
Одоогоор коронавируст халдвартай 2804 хүн эмчлүүлж байгаагаас 40 хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ нь коронавирусээр халдварлагсдын 1.4 хувийг эзэлж байгаа юм. Эмчлүүлж буй хүмүүсээс 1974 нь хөнгөн, 652 нь хүндэвтэр, 138 хүний биеийн байдал хүнд оноштой байна.
Харин гэрийн ажиглалтад хөнгөн өвчилсөн 3568 хүн байна.