Сүүлийн гурав хоногт коронавирусний халдварын тохиолдол нэмэгдээгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн
Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын
нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд
тус аймагт коронавирусний халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Нийт 72
тохиолдол батлагдаж, 88,1 хувь буюу коронавирусний халдвар авсан 64 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Хутаг-Өндөр суманд найман хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн
найм, хүндэвтэр нэг, хүнд нэг хүн байна.