Хатуу хөл хорио тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/607aff1895295.jpeg)
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын 17-ноос эхлэн хатуу хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд гэрээсээ хамгийн ойр цэгээс нэн шаардлагатай хүнс, эм, түлш, ус худалдан авахаар айл, өрхөөс нэг хүн гарна.
Иргэдийн хувьд эмнэлгийн зайлшгүй шаардлагатай тусламж авахыг хязгаарлаагүй гэв. Төрийн болон хуулийн этгээдийн хувьд цөөн ажилтантайгаар, цагийн хязгаартай ажиллахаар зохицуулалт хийв.
Өнөөдөр түргэвчилсэн шинжилгээ авах хоёр “Явуулын цэг” ажиллана.Шинжилгээ өгөх иргэд 8528-2274, 8534-0074 утсаар холбогдохыг зөвлөлөө.