Олон улсын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгчөөр С.Төгсжаргал сонгогдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны Удирдах зөвлөлөөс 2021 онд дэлхийн 5 тивийн 54 улсын дунд FIBA U15 Skill Challenges тэмцээнийг зохион байгуулахаар 3 дугаар сард шийдвэрлэсэн.
Тус
тэмцээнд Монгол Улсын U15 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөх юм. Манай эрэгтэй баг Ази, Далайн орнуудын
бүсийн B хэсэгт БНХАУ, Тахити арал улс, Сири улсуудтай нэг хэсэгт орсон бол
эмэгтэй баг БНХАУ, Самао, Иран улсын багуудтай B хэсэгт ороод байна.
Тус
тэмцээнийг зохион байгуулах болон хөндлөнгийн хяналт тавьж ажиллах FIBA-гийн төлөөлөгчөөр Самбуугийн Төгсжаргалыг "FIBA Asia"-гийн гүйцэтгэх захирал Хагоп
Хайжириан сонгон томилжээ.
С.Төгсжаргал
нь FIBA-гийн төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон FIBA-гийн Ази тивийн
Гүйцэтгэх захирлын томилолтыг авч байгаа бөгөөд FIBA-гийн бүрэн эрхт
төлөөлөгчөөр томилогдон ажилласан анхны монгол хүн юм.
FIBA-г
төлөөлөх анхны томилолтоо авсан 2020 оны FIBA U17 Skill Challenges тэмцээнд
манай эрэгтэй шигшээ баг 5 тивийн 32 орноос аварга болж НБА-гийн домог Дирк
Новитский, FIBA-гийн Алдрын танхимын гишүүн, дэлхийн аварга, олимпын мөнгөн
медальт, Австралийн шигшээ багийн тоглогч Жэнни Скрийн нартай онлайн шууд
уулзалтыг хийсэн билээ.