Монголын боксчид мөнгөн медалийн төлөө тулалдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-21 07:41:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польшийн Кельце хотноо болж буй сонирхогчдын боксын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийн болзол хангасан А.Хулан, Э.Сүхбат нар өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийв.


Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд залуучуудын шигшээ багийн тамирчин Алтанбекын Хулан өчигдөр орой 20.00 цагаас ОХУ-ын тамирчин Линкова Валериатай мөнгөн медалийн төлөө хүчээ сорьж ялагдлаа.



Мөн Монголын шигшээ баг, “Ихэр бээлий” клубийн тамирчин Энхзоригтийн Сүхбат 24.00 цагаас мөнгөн медалийн төлөө Б ринг дээр ОХУ-ын тамирчин З.Евгенил /ZHOROV Evgenil/-тэй тулалдаж 5:0-ээр хожигдлоо.

相关新闻