Тосонцэнгэл суманд эмнэлэг нэмж дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-24 21:24:32

Завхан/МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд батлагдсан тохиолдлуудаа хүлээн авч эмчлэх эмнэлгийн хүрэлцээ дутагдалтай болсон тул тусгай эмнэлэг дэлгэлээ гэж сумын Шуурхай штабаас мэдээлэв.

-“Ерөнхий боловсролын II сургуулийн дотуур байр, МСҮТ-ийн дотуур байранд тусгаарлалтын эмнэлэг, II сургуулийн хичээлийн байранд шуурхай тусламж үйлчилгээний эмнэлгийг дэлгээд байна. Мөн I сургуулийн спорт заалыг нөөц эмнэлгээр тус тус нээлээ. Тус суманд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төвийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй удирдлагын баг ажиллаж байна. Харин эмнэлэг үйлчилгээний багт 12 хүн, ХӨСҮТ-өөс тархвар зүйч нэг, халдвартын эмч нэг, Зоонозын өвчин судлалын төвийн явуулын лабораторийн хоёр эмч, лаборант нэг, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэлээ. 





相关新闻