Хутаг-Өндөр суманд хөдөлгөөн хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-25 12:01:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа.

Тус сумын төвд коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол гарсан учир харьцагчдыг шуурхай тогтоох, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилгоор 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цагаас гурав хоногийн хугацаатай "тэг зогсолт" хийх сумын Засаг даргын шийдвэр гарсан байна.

Мөн 4 дүгээр сарын 28-ны өдрийн 06.00 цагаас 5 дугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын “Улаан” түвшиний үеийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, төрийн болон аж ахуй нэгж, иргэдэд сурталчилгаа, мэдээллийг хүргэх, баг хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг сунгаж хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг холбогдох журмын дагуу нэвтрүүлэх аж. Бусад аймаг, сумдаас орох, гарах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариу болон асуумжийг үндэслэн нэвтрүүлж, голомтот бүсээс ирсэн иргэдийг гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

            Тус суманд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд энэ сарын 18-ны өдөр ирсэн иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарсан учир Эрүүл мэндийн төвд тусгаарлаад байна гэж сумын Онцгой комисс мэдээллээ.

相关新闻