Б.Амарзаяа туялзуур сэлмээр олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-26 11:29:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" олимпын наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын туялзуур сэлэмний тэмцээн энэ сарын 25-26-нд Ташкент хотноо болж байна.


Энэхүү тэмцээнд Монгол Улсаас спортын мастер Б.Амарзаяа оролцоно. Олимпын наадмын туялзуур сэлэмний ганцаарчилсан гурван төрөл тус бүрт 34, нийт 102 тамирчин, төрөл бүрт шилдэг 8 баг өрсөлдөж байна.

相关新闻