Орон нутаг дахь гадаадын иргэдийг энэ сарын 20-ноос вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-05-04 19:49:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр “COVID-19"-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ.


Улаанбаатар хотод оршин сууж буй гадаадын иргэд өөрийн оршин суугаа газрын ойролцоох дархлаажуулалтын цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах боломжтой. Харин хөдөө, орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг 5 дугаар сарын 20-ноос эхлэн вакцинд хамруулна.


Гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан “COVID-19" цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдийн зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр, адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг ДЭМБ-аас зөвлөж байгаа. Энэ хүрээнд ГХЯ, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран гадаадын иргэдийг вакцинд хамруулах ажлыг зохион зохион байгуулж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.


相关新闻