Маргаашнаас бороошино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 11:44:21

Өнгөрсөн долоо хоног Булган аймгийн ихэнх нутгаар бороотой байсан. Тэгвэл маргаашнаас эхлэн баасан гаригийг дуустал бороо орохоор байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.  

Борооны өмнө хүчтэй салхи салхилах төлөвтэй байгаа бөгөөд агаарын температур ихэнх хугацаанд 18-22 градус дулаан байна. Гол мөрөн олон жилийн дунджаас нэмүү байгаа тул иргэд, малчид, амрагчдыг үер усны аюулаас сэргийлэхийг анхаарууллаа.

                                                                                                    П.Батням

相关新闻