Жараас дээш насны 219.3 мянган ахмад вакцинд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-05-06 18:12:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 60-аас дээш насны 248.808 ахмад бүртгэлтэй байна. Үүнээс 219.398 хүн вакцинжуулалтын 1-2 тунд хамрагдаад байгаа талаар Геронтологийн үндэсний төвөөс өнөөдөр мэдээллээ. Хамрагдалтын хувь 88.2 хувьтай байна. Насаар нь авч үзвэл, 60-69 насны ахмадууд 94.6 хувь буюу хамгийн их хамрагджээ. 

Нийслэл Улаанбаатар хотод 65-аас дээш насны 66.8 мянган ахмад бүртгэлтэй байгаагаас 56.7 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ. 




相关新闻