БНХАУ-д “COVID-19”-ийн 435 сая гаруй тун вакцин тарьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
                                                                    БЭЭЖИН. /Xinhua/.
БНХАУ-д мягмар гаргийн байдлаар “COVID-19”-ийн 435 сая гаруй тун вакцин тариад
байна гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хороо өнөөдөр мэдээлжээ.
Эх газрын Хятадад
“COVID-19”-өөр дотоодод
халдварласан шинэ тохиолдлууд бүртгэгдсэн нь сүүлийн өдрүүдэд вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо олноор нэмэгдэхэд нөлөөлсөн байна. 
Тодруулбал,
тавдугаар сарын 13-17-нд өдөрт хийсэн вакцины тунгийн дээд үзүүлэлтийг дөрвөн
удаа шинэчлэн тогтоож, өдөр бүр 12 саяас дээш тунг тарьжээ. 
        Ulaanbaatar