“Дундговь боловсрол-2021” цахим уулзалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, БСУГ-аас 5 дугаар сарын 21-нд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн дунд “Дундговь боловсрол-2021” цахим уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалт нь 12 дугаар анги төгсөх сурагчид, тэдний
эцэг эхэд их дээд сургуулиудын тухай танилцуулах, мэргэжлээ зөв сонгон
суралцахад нь туслах зорилготой бөгөөд уулзалтад 100 гаруй хүн оролцжээ.
Цахим уулзалтад МУБИС,
СУИС, ХААИС, ҮБХИС, АШУҮИС тус тус оролцож, сургуулийнхаа зорилго,
зорилт, сургалтын үйл ажиллагаа, сурах орчин нөхцөл, онцлог, давуу талуудаа танилцуулсны
дээр элсэлт авах журмаа танилцуулж, сурагчид өөрсдийн мэдэхийг хүссэн зүйлээ
асууж тодруулан мэдээлэлтэй болсон.
2020-2021 оны хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд найман сургуулийн 460 хүүхэд төгсөх ба нийтдээ 502 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.
12 жилийн сургалттай найман сургуулийн гурав нь хөдөө суманд, тав нь аймгийн төвд байдаг бөгөөд нийт төгсөгчийн 73 хувь нь аймгийн төвийн 5 сургуульд, 26 хувь нь Эрдэнэдалай, Гурвансайхан, Дэлгэрхангай суманд тус тус суралцдаг ажээ.