Казахстан улсад тэтгэлгээр оюутан сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.
Тавих шаардлага:
• Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг
Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн
хуулбар 80+);
• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль,
коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба
түүнээс дээш голч дүнтэй);
• Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын
зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил
ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
• Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын
зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.3 ба түүнээс дээш,
2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны);
• Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
• Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Бүртгэл 2021 оны 5 дугаар сарын 24-28-ны өдрийн 17.00 цаг хүртэл
цахимаар явагдана.
https://scholarship.esis.edu.mn/
холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх,
илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан
дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/
хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Суралцах чиглэл, хөтөлбөрт бүртгүүлэх талаарх дэлгэрэнгүй
мэдээллийг https://www.meds.gov.mn/post/67968
холбоосоор үзэх боломжтой.