350 хүүхдийг зусланд амрах эрхийн бичгээр шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНЗДТГ-аас 350 хүүхдэд зусланд амрах эрхийн бичгийг гардууллаа.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хамтран нийслэлийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулж, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд болон нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн үйлчилгээний ажилтнууд, цагдаагийн албан хаагч нарын хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшуулсан байна. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй халамж асрамжийн газруудын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн нийслэлийн ногоон бүсийн зуслангуудад амрах эрхийн бичгийг гардуулав.
Б.Заяа