Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орууллаа.
Энэ дагуу 06:00-20:00 цагийн хооронд дараах
байдлаар зорчих юм.Тодруулбал,
М:1А
чиглэл: Таван шар-Мөнгөн завьяа чиглэлд өөрчлөлт орж Таван шар-Тэнгис кино
театр хүртэл;
М:3
чиглэл: Архивын Ерөнхий газар-Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Архивын
Ерөнхий газар-МУБИС-Ард кино театр хүртэл;
Х:19
чиглэл: Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай чиглэлд
өөрчлөлт орж Чингис хаан Олон улсын нисэх буудал-120 мянгатын автобусны
буудал хүртэл;
Ү:30 чиглэл: Сүхбаатарын талбайн төв зогсоол-Натур худалдааны төв-Жанжин клуб чиглэлд өөрчлөлт орж Сүхбаатарын талбайн өмнөх зогсоолд зогсон, Хүнсний 1-р дэлгүүрээр буцаж эргэн Хүүхдийн соёл амралтын хүрээлэн-Натур худалдааны төв-Жанжин клуб маршрутаар явах юм.