"AПУ" ХК 5.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-21 18:05:38

"AПУ" ХК 2015 оны цэвэр ашгаасаа 5.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 3476 хувьцаа эзэмшигчиддээ олгосон байна.

3075 хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан дансанд нь байршуулжээ.

883 ажилтантай  тус компани архи, пиво, ус, ундаан бүтээгдэхүүнээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулж буй юм. Түүнчлэн ложистик зардлаа бууруулахын тулд Монголд анх удаа бүрэн Автомат агуулахыг ашиглалтанд оруулжээ.

Б.Заяа

相关新闻