Батлагдсан тохиолдлын тоо зургаагаар нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-28 18:22:01
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 313 сорьцод шинжилгээ хийснээс шинээр 6 тохиолдол Өгийнуур суманд бүртгэгдлээ. 5-р сарын 27-ны өдөр тус суманд анх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн байна. Ийнхүү Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 367 боллоо.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 51 иргэн байна. Үүнээс Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 24, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 21, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 6 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 316 иргэн байна. Ойрын хавьтлын хүний тоо 3081 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд 13, гэрийн тусгаарлалтад 757 хүн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 5-р сарын 28-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд 49065 хүн буюу 80.5 хувь, II тунд 21256 хүн буюу 34.8 хувийг хамруулжээ.
Сүүлийн 24 цагт 5 обьектын 1484 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.
相关新闻