Булган суманд халдварын тархалт идэвхтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын
шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний
халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Аймгийн хэмжээнд
халдварын 161 тохиолдол бүртгэгдсэнээс 104 иргэн буюу 94,9 хувь нь эдгэрсэн
байна. Сүүлийн 24 цагт халдварын 7 тохиолдол Булган суманд нэмэгджээ.
Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга
Д.Нарантуяа:
-Булган суманд коронавирусний халдварын 65 тохиолдол батлагдаад
байна. Халдвар авсан иргэд аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт эмчлүүлж
байна. Өнгөрсөн хоногт халдварын нэмэгдсэн тохиолдлын хувьд халдвар авсан
иргэдийн ойрын харьцагч дундаас бүртгэгдсэн байна. Манай аймагт халдвар гараад
байгаа тохиолдлууд гэр бүлийн хүрээнд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн
хүмүүсийн дунд байна гэж мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Булган суманд дархлаажуулалтын эхний
тунгаар 8497 хүн тариулахаас 92,0 хувь нь хамрагдсан байна. Мөн вакцины хоёр
дахь тунг 5260 иргэнд хийж, 61,9 хувьтай байгаа аж.