Гарсан төлийн 2.1 хувь нь хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн хэмжээнд 24 сумын 116 багийн 9,3 мянган малчин өрхийн 3.5 сая толгой
мал хаваржиж, зусаж байна.
Харин
Баянхонгор, Говь-Алтай аймгаас отроор 13,2 мянган мал хаваржиж, зусаж байна.
Мөн өөрийн
аймгийн Сантмаргаз, Цагаанчулуут, Улиастай, Яруу зэрэг долоон суманд дөрвөн сумын
17 өрхийн 45 хүн, 11856 толгой мал отроор явж байна. Баянхонгор аймгийн
Бууцагаан, Баацагаан зэрэг таван сумын 11 өрхийн 9946 толгой мал, Говь-Алтай
аймгийн гурван сумын 3300 толгой мал отроор зусаж байна. Завхан аймагт мал тооллогын дүнгээр
1457,7 мянган хээлтэгч мал байгаагаас 90,6 хувь нь төллөнө. Төллөвөл зохих
хээлтэгчийн 80,6 хувь нь төллөснөөс
1,061,7 мянган төл хүлээн авчээ. Тэдгээрийн 98,1 хувь нь бойжиж байна.
Өнөөдрийн байдлаар гарсан төлийн 2,1 хувь буюу 22,9 мянган төл хорогдсон гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.