ЗАВХАН: Улаагчны хар нуурын усны талбайн хэмжээ багасжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын судалгаа, мониторингийн ажил
үргэлжилж байна.
Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас Улаагчны Хар нуурын усны судалгаа мониторингийг тодорхой төлөвлөгөөний хүрээнд их бага хэмжээтэй хийдэг. Хамгийн сүүлд 2005 онд нуурын усны судалгааны дүнг энэ удаагийн судалгааны дүнтэй харьцуулахад нуурын усны талбайн хэмжээ багасссан байна.
2005 оноос хойш 19 жилийн хугацаанд Улаагчны хар нуурын усан мандлын толион талбайн хэмжээ 3.9 км2 -аар багассан байна.
Нуурын талбайн хэмжээ багасахад маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, жил ирэх тусам аялагч, амрагчдын хөдөлгөөн их байна. Нуурын орчимд байнга байрлаж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд гээд хүний хүчин зүйлийн нөлөөгөөр нуурын талбайн хэмжээ багасаж байна.
Судалгаагаар нуурын эргэн тойрны 7 байршлаас хэмжилт хийж нуурын усан мандлын толион хэмжээг тодорхойлсон. Ингэхдээ 7 байршилд хэмжилт хийж мониторинг, харьцуулалтыг хийсэн байна. Мөн дээрх цэгүүдээс усны дээж авч явуулын лабораториор шинжилгээ хийж гүйцэтгэлээ.
Судалгаагаар нуурын булингаршилт 21,7-8,46, PH 8.48-8.83, CM 914-628 байна. Нуурын усны булингаршилт хэвийн стандарт хэмжээндээ байна гэж дүгнэсэн.
Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч
химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход нуурын усны орчин рН нь 8-10
буюу шүлтлэг байв. Судалгааны ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Улаагчны хар нуурын хамгаалалтын бүс дагуу үйл ажиллагаа явуулж буй 22 байршилд 28 жуулчны бааз болон хувь хүмүүсийн 136 гэр, 34 шовгор байна. Тиймээс манай захиргаанаас эдгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, нутгийн иргэд, малчид, аялагчдад усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн.
Усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн дэглэм,
журмын хэрэгжилтэд хяналт тавих.
Цогцолборт газарт усыг бохирдуулахгүй байх. Усны сан бүхий газрын хамгаалалтын
бүсийн ач холбогдолыг таниулах. Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалахад
иргэн бүрийн үүрэг хариуцлага чухал гэдгийг иргэдэд таниулах ажлыг хийж байна.
Ирээдүй хойч үедээ хүрэлцээтэй, чанартай шаардлага хангасан
цэнгэг усны нөөцийг өвлүүлэн үлдээхэд хүн бүрийн оролцоо, хамтын ажиллагаа
хамгийн чухал юм гэж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.
Улаагчны Хар нуур нь Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км-т оршдог.
Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн,
урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй Жаахан нуур, Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг.
Хяргас нуур Завхан голын сав газрын захиргааны ажилтнууд судалгаа хийж буй нь.
Улаагчны хар нуурын гүн нь 48 м, уртаашаа 30
орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон байдаг.
Уг нуурт Омуль,Фельд гэсэн хоёр төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн
Их бага хоёр Авгаш нэртэй арал бий.
Улаагчны Хар нуурын эрэгт