Булган аймагт “Алдарт эх” одонг 218 эхэд олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган
/МОНЦАМЭ/ Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн 218 эх “Алдарт эх” одонгоор шагнуулна.
Энэ жил “Алдарт эх” I зэргийн
одонгоор 13, “Алдарт эх” II
зэргийн одонгоор шагнуулсныг эх үрсийн баярын өдөр орон нутагт нь гардуулахаар
төлөвлөж байна.
- Булган,
Бугат, Орхон зэрэг сумын “Алдарт эх” одонгоор шагнуулсан эхчүүдэд аймгийн төвд
нэгдсэн журмаар шагнал гардуулахаар бэлтгэл хангаж байна. Бусад суманд нутгийн
удирдлагуудын төлөөлөл төрийн шагналыг гардуулах ажлыг зохион байгуулна. Коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ёслолын үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байна гэж аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан
А.Норжинсүрэн ярилаа.