Булган аймгийн төрийн захиргааны байгууллагын ажил 08.00 цагаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-31 16:45:26

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төрийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийжээ.

Аймгийн Засаг даргын шийдвэрээр зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд төрийн захиргааны байгууллагын ажлын цагийг 08.00-18.00 байхаар тогтоолоо. Ажлын өдрийн цайны завсарлагыг 12.00-13.00 цагийн хооронд байхаар зохицуулаад байна. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ажлын цагийн нягтаршлыг сайжруулах зорилгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг нийт сумын төрийн байгууллагаас авч шийдвэрлэсэн талаар аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

相关新闻