Аэродромын аюулгүйн бүс тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж, “Булган” нисэх буудлын аэродромын аюулгүй бүсийг тогтоогоод байна.
Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа “Булган” нисэх
буудлын аэродром “Тусгай бүс”, “Агаарын хөлгийн ойртолтын бүс”, “Аэродромын аюулгүйн
А болон Б бүс”-тэй байхаар газрын хэмжээг баталжээ. Аэродромын аюулгүй тусгай
бүсийг агаарын хөлгийн буулт, хөөрөлтийн чиглэлд хөөрч, буух зурвасын босгоос
хоёр тийш 4000 метр урт, хөөрч, буух зурвасын тэнхлэгээс хоёр тийш 1000 метр өргөн
байхаар зааж, тухайн талбайд газар олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн
өмнө нь тухайн бүсэд олгогдсон газарт барилга, байгууламж барих тохиолдолд
Иргэний нисэхийн ерөнхий газар, “Булган” нисэх буудалтай зөвшилцөж, нисэхийн
аюулгүй байдлыг хангасан шийдвэр гаргахыг Газрын харилцаа, барилга, хот
байгуулалтын газарт даалгажээ.