Үргэлжлэн орсон борооны улмаас үерт автсан гэх 51 дуудлага иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-22 11:05:46

Үргэлжлэн орсон борооны улмаас  Нийслэлийн онцгой байдлын газарт айл өрх гудамж талбай усанд автсан, байшин, зоорийн давхар руу ус орсон 51 удаагийн дуудлага ирсэн байна.

Нийт дуудлагын 92,3 хувийг үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийн хашаа хороонд ус орсон дуудлага байжээ. 180 хүн, 10 механизм, 12 мотопомп, 20 автомашинтайгаар усыг соруулж зайлуулах, суваг шуудуу татах ажлыг хийж  гүйцэтгэсэн байна.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногооны талбайн 4-7 дугаар гудамж, Рашаантын 7-12 дугаар гудамжны усыг зайлуулах, суваг татах ажлыг Онцгой байдлын албанаас  шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Аврагчид айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн усыг мотопомп ашиглан соруулах, далан, суваг шуудууг ус чөлөөтэй урсах нөхцөл боломжоор ханган үерт автсан айл өрхийн аюулгүй байдлыг хангасан байна.

 

相关新闻