“Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас “Эрүүл иргэнтэй Дундговь” зорилтын
хүрээнд иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг эхлүүлж, өнөөдөр
нээлтээ хийлээ.
Энэхүү аяны үйл ажиллагаа 6 дугаар сарын 2-30-ны хооронд үргэлжлэх ба
иргэдийн алхах, гүйх, дугуй унахыг дэмжих, идэвхжүүлэх, иогийн хичээл заах, өсвөр насны хүүхдүүдийн дунд гар зураг, шүлгийн
уралдаан зохион байгуулах ажээ.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Идэвхтэй хөдөлгөөн ба
суугаа хэв маяг” сургалт хийж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн
“Шатрын тэмцээн” явуулахаар төлөвлөжээ.
“Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих
сарын аяны нээлтийн үеэр хэлсэн үгэндээ идэвхтэй хөдөлгөөн хийж, биеийн
тамираар хичээллэснээр халдварт бус өвчний шалтгаан болсон хөдөлгөөний
дутагдал, таргалалтаас сэргийлж, цусны даралт ихсэх, чихрийн шижин, зүрх
судасны өвчинд өртөхгүй байх ач холбогдолтой гэдгийг онцлоод албан байгууллага,
аж ахуй нэгжийн ажиллагсад, иргэдийг аяны үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдан
гэр бүл, найз нөхдөөрөө дасгал хөдөлгөөн хийж, дархлаагаа дэмжихийг уриаллаа.
Аяны нээлтийн үйл ажиллагаанд биеийн тамир, спортын болон
эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнууд, Дундговь дугуйн клубын дугуйчид,
алхалт, гүйлтээр хичээллэдэг иргэд оролцжээ.