Булган аймагт Орхон аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагнуулсан билээ.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан ХХ зууны Монгол Улсын шинэ бүтээн байгуулалт, амжилт бүтээлд манлайлан оролцсон алдар цуутай анхдагчид, гавьяат зүтгэлтнүүд олноор төрөн гарч, улс орныхоо хөгжил, мал аж ахуй, газар тариалан, улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд эзлэх үзүүлэлтээр манлайлж, нийгэм, эдийн засаг, спорт, урлаг, соёлын амьдралд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, нийт ард иргэдийнх нь ажил үйлс, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж төрийн шагнал хүртээсэн юм.
Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат нар өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.