Булган аймагт сонгуулийн санал хураалт 13,6 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн
ээлжит сонгуулийн санал хураалт Булган аймагт хэвийн үргэлжилж байна. Одоогоор
сонгогчдын 13,6 хувь санал өгөөд байгаа аж. Аймгийн хэмжээгээр нийт 40,5 мянган
сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 5,5 мянган сонгогч
сонгуульд оролцоод байна.
Энэ
удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зөөврийн санал авах хайрцгаар 844 сонгогч
санал өгөхөөр хүсэлт гаргасан бөгөөд тэдний 90,3 хувь санал өгсөн байна.