15:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 32,4 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлснээр 15.00 цагийн байдлаар тус аймагт Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 32.4 хувьтай байна.
Тус аймгийн 15 сумын санал хураах 52 хэсгийн хороонд
санал хураалт хэвийн явагдаж байгааг сонгуулийн хорооноос онцоллоо.
15 сумаас Сайнцагаан сум хамгийн олон сонгогчтой бөгөөд
тус сумын санал хураах 9 хэсгийн хороонд 3037 сонгогч саналаа өгч, ирц 30.2 хувьтай байгаа аж.
Хөдөө сумдаас Өндөршил суманд сонгуулийн ирц хамгийн
өндөр буюу 40.8 хувьтай байгаа бол Дэлгэрхангай суманд хамгийн бага 24,1
хувьтай байна.
Дэлгэрхангай, Луус, Өлзийт, Хулд суманд сонгогчдын ирц 30
хувиас доош үзүүлэлттэй байгаа бол бусад суманд 30-40 хүртэл хувийн ирцтэй
байна.
Одоогийн байдлаар Сайнцагаан сумын хэсгийн хороодод
саналаа өгөх сонгогчдын дараалал үүссэн байдалтай байгаа ба сонгогчдын оролцоо
сайн байна.

