Эрдэнэбулган сумын залуусын өрнүүлсэн аяны үр дүнд өрх бүрт шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-11 22:55:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд коронавируст халдварын 6 тохиолдол батлагдсан учраас тус сумын залуус “Ногоон Эрдэнэбулган” аяныг өрнүүлсэн байна. Тус  аяны хүрээнд 7.7 сая төгрөг,  3.5 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт, бээлий, хамгаалах хувцас, түргэвчилсэн тест цугласан байна.

Иргэдийн өгсөн хандиваас нэг нь 18.000 төгрөгийн үнэтэй АНУ-д үйлдвэрлэсэн түргэвчилсэн тест худалдан авч Эрдэнэбулган сумын төвийн 362 өрхөд “Нэг өрх- Нэг шинжилгээ”-г хийжээ.  Энэ үеэр нэг өрхийн 2 иргэнээс коронавирусний  сэжигтэй тохиолдол илэрснийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид явуулахад эерэг гарч нийт батлагдсан тохиолдол 8 болсон байна.   

Эрдэнэбулган суманд шинээр батлагдсан голомтын ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоон, гэрийн тусгаарлалтад оруулсан бөгөөд ирэх даваа гарагт PCR шинжилгээ авч аймагт хүргүүлэх ажээ.

 

相关新闻