“Торгоны зам” 9 тэмээг уран барималч Ё.Далх-Очир урлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн цуваан баримал барьсан.
Тэгвэл эл баримлыг нохойгоо дагуулсан морьтой хүн, жингийн 9 тэмээ цувран явж буй барималыг нэмж урлажээ. Тохижилтын ажлын хүрээнд 120 м2 талбайд явган хүний хавтан суурилуулж, 300 м2 талбайг зүлэгжүүлэн, 80 шар хуайс, 2 хайлаас, 28 голтбор мод тарьж, шинээр 6 сандал, 6 хогийн сав, 3 чулуужсан мод байршуулж, хашлагыг нь будаж тохижуулжээ.
Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь 350, урт нь 520, өргөн нь 260 см хэмжээтэй юм. Гадны зочид төлөөлөгчид явах замд байрлаж буй эл цогцолбор нь Монгол орны соёл, нүүдэлчин ард түмний онцлогийг дэлхий нийтэд харуулах ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ. Жингийн цуваанд яваа тэмээг уран барималч Ё.Далх-Очир урласан бөгөөд өөр, өөрийн онцлогтойгоор дүрсэлжээ.
Б.Заяа