17 хүртэлх насны 124 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-29 00:40:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт нийт 385 батлагдсан тохиолдол, 26 ойрын хавьтал байна. Дээрх батлагдсан тохиолдлоос жирэмсэн 18, 17 хүртэлх насны 124 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Мөн тус тасагт маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 21 хүн эмчлүүлж байна. Иймээс ард иргэдийг сонор сэрэмжээ өндөрсгөж, хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комисс анхаарууллаа.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймаг 52 тохиолдол нэмж бүртгэгдэн, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1221 боллоо. Эдгээр нь Алтанбулаг, Сүхбаатар, Баруунбүрэн, Хүдэр, Мандал, Сайхан, Ерөө, Орхонтуул, Сант, Түшиг, Жавхлант суманд байна. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг илэрч, батлагдсан тохиолдлууд байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

相关新闻