HU хамтлаг Хойд Америкаар аялан тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2021-06-29 11:44:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын рок хамтлаг The HU энэ намар Хойд Америкаар аялан тоглохоо зарлалаа. Тоглолт 9 дүгээр сард эхэлж, Хойд Америк болон Канад улсын нийт 32 муж, хотоор аялан тоглох нь. Тус хамтлаг өнгөрсөн онд домогт "Metallica" хамтлагийн 1993 онд бүтээсэн “Гунигтай ч үнэн” дууг хүннү рок хэв маягаар шинэчлэн бүтээж тоглосон нь олны сонирхлыг татсан. Тэд энэхүү дууны анхны хувилбарыг гажуудуулсан зүйлгүй ч монгол хэлээр, үндэсний хөгжим, хөөмийг хослуулан дуулж тоглосон нь сонсогчдод шинэ мэдрэмж төрүүлсэн байна.

Нэмж өгүүлэхэд, “Yuve Yuve Yu” дуу нь “Billboard” жагсаалтын Hard rock дижитал дууны борлуулалтаар долдугаар байранд жагссан амжилт гаргасан бол “Wolf totem” дуу нь “Hot rock songs” чартын 22 дугаарт бичигдэж байв. Түүгээр ч зогсохгүй, тэдний гаргасан анхны “Гэрэг” цомог нь хагас сарын дотор борлуулалтаар Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байв. 




Үүний зэрэгцээ  хамтлаг “The Metallica Blacklist” төслийн хүрээнд удахгүй гарах “Black Album”-д нэр нь багтсан “Through the Never” дууг хүннү рок хувилбараар шинэчлэн гаргахаар боллоо. “The Metallica Blacklist” төслөөр дамжуулан Элтон Жон, Майли Сариус, Фиби Брижс, Хү тэргүүтэй уран бүтээлчид болон Metallica хамтлагийн “All Within My Hands” сангийн сонгосон буяны үйлд зарцуулах мөнгийг цуглуулах ажээ. 

Тэднийг монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсгийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласныг дэлхийн рок сонирхогчид мэддэг болсон юм.



The HU хамтлагийн Хойд Америкийн аялалын маршрут:

9 дүгээр сарын 1 - Буффало, Нью-Йорк, Art Park

9 дүгээр сарын 3 – Канзас, Миссури, Азура Амфитеатр

9 дүгээр сарын 4 - Камдентон, Миссури, Озаркс Амфитеатр 

9 дүгээр сарын 8 - Хойд Каролина, Ашевилл, Thomas Wolfe Auditorium *

9 дүгээр сарын 9 - Индианаполис, Vogue театр

9 дүгээр сарын 14 - Филадельфи, Пенсильван, Theatre of Living Arts (TLA)

9 дүгээр сарын 15 - Балтимор, Baltimore Sound Stage

9 дүгээр сарын 16 - Асбери Парк, Нью Жерси, The Stone Pony

9 дүгээр сарын 17 – Пенсильван, Munhall, Carnegie of Homestead Music Hall

9 дүгээр сарын 18 - Нью Йорк, Irving Plaza

9 дүгээр сарын 21 - Бостон, Paradise Rock Club

9 дүгээр сарын 22 - Нью Хейвен, Toad’s Place

9 дүгээр сарын 25 - Моргантовн, Metropolitan Theatre

9 дүгээр сарын 30 - Хьюстон, House of Blues

10 дугаар сарын 1 - Даллас, The Hifi, Dallas

10 дугаар сарын 4 - Атланта, Variety Playhouse

10 дугаар сарын 5 - Пенсакола, Vinyl Music Hall 

10 дугаар сарын 6 - Нью Орлеанс, Republic New Orleans

10 дугаар сарын 12 - Флинт, The Machine Shop

10 дугаар сарын 13 - Чикаго, Park West

10 дугаар сарын 14 - Миннеаполис, Varsity Theatre

10 дугаар сарын 15 - Милуоки, The Rave II (Downstairs)

10 дугаар сарын 16 - Des Moines, Wooly’s

10 дугаар сарын 18 - Боулдер, Boulder Theater 

10 дугаар сарын 19 - Денвер, Ogden Theater

10 дугаар сарын 20 - Солт Лэйк Сити, The Complex, Rockwell

10 дугаар сарын 21 – Гарден Сити, Revolution Concert House

10 дугаар сарын 23 - Калгари, MacEwan Hall, University of Calgary

10 дугаар сарын 24 - Эдмонтон, Midway Bar

10 дугаар сарын 26 - Ванкувер, Британийн Колумб, The Commodore Ballroom

10 дугаар сарын 27 - Вашингтон, Сиатл, Showbox

10 дугаар сарын 31 - Лос Анжелес, Калифорниа, El Rey театр.


Д.Урансолонго

Гэрэл зургийг Б.Чадраабал


相关新闻