Хүүхдийн өвчлөлийн хувь өдөр ирэх бүрт нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хүүхэд, багачууд хараа хяналтгүй тоглоомын талбайд
тоглож, гадуур их явж байгаа нь эцэг, эхийн хараа хяналт сул, хүүхдэдээ тавих
анхаарал муу байгаатай холбоотой аж. Тиймээс өвчлөл, тархалт
бууртал хүүхдүүддээ тавих хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр гадуур
гаргахгүй, тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас
анхаарууллаа.
Сэлэнгэ аймгийн тухайд халдварын тохиолдол шинээр бүртгэгдэх бүрт хүүхдийн өвчлөлийн хувь өдөр ирэх бүрт нэмэгдэж байна.
Тодруулбал тус аймгийн хэмжээнд сүүлийн нэг сарын хугацаанд 420 хүүхэд ковидын халдвараар өвчилжээ. Энэ нь нийт батлагдсан хүүхдийн 82.7 хувийг эзэлж байгаа ажээ. Мөн аймгийн хэмжээнд 03-р сарын 29-нөөс 07-р сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд батлагдсан тохиолдол 1794 бүртгэгдсэнээс
0-17 насны 508 хүүхэд ковидын халдвараар өвчилсөн байна. Түүнчлэн сүүлийн 7 хоногт буюу энэ сарын 3-9-ний хооронд хүүхдийн
батлагдсан 114 тохиолдол бүртгэгдсэн нь нийт батлагдсан тохиолдлын 22.4 хувийг эзэлж байгаа аж. Эдгээр нь 0-5 хүртэлх насны хүүхэд 38, 6-12 насны хүүхэд 42, 13-17 насны хүүхдийн 34
тохиолдол бүртгэгджээ. Мөн сүүлийн 72 цагийн
байдлаар буюу энэ сарын 7-9-ний өдрийн байдлаар 0-17
насны хүүхдийн 45 тохилдол бүртгэгдсэн нь нийт батлагдсан хүүхдийн
тохиолдлын 8.8 хувь аж. Эдгээр
нь 0-5 хүртэлх
насны хүүхэд 14, 6-12 насны хүүхэд 15, 13-17 насны хүүхдийн 16 тохиолдол
бүртгэгдсэн байна.