Орон нутгийн өмчийн тооллого зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Г.Анхбаярын захирамжийн дагуу сумын хэмжээнд буй орон нутгийн өмчийн тооллогыг зохион байгуулжээ.
ЗДТГ-ын дансанд бүртгэлтэй хоёр тэрбум орчим төгрөгийн
үндсэн хөрөнгө болон бусад аж ахуйн материалд тооллого явуулж өмч ашиглалтыг
сайжруулах, шилжүүлэх, актлах, нэмж бүртгэх хөрөнгийн саналыг ОНӨГ-т хүргүүлэхээр
болжээ.