Түргэвчилсэн оношлуурын нөөц 3533 ширхэг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт
сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 31 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт
1256 иргэн халдвар аваад байна. Энэ оны гуравдугаар сарын 27 буюу халдварын
тохиолдол бүртгэгдсэнээс хойш коронавирусний халдвараар дөрвөн иргэн нас баржээ.
Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд Бүрэгхангай, Могод, Рашаант, Сайхан суманд
тус бүр хоёр, Дашинчилэн, Хишиг-Өндөр
сум, Хялганат тосгонд тус бүр дөрөв, Тэшиг суманд тав, Булган суманд зургаан
хүн халдвар авчээ. Өнөөдрийн байдлаар 124 хүн эмчлүүлж байгаагаас биеийн
байдал нь хөнгөн 118, хүндэвтэр нэг, хүнд гурав, нэн хүнд хоёр байна гэж
аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах
18 цэг ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 17,7 мянган иргэнийг шинжилгээнд
хамруулжээ. Одоогоор түргэвчилсэн оношлуурын нөөц 3533 ширхэг байгаа аж.