Маргааш согтууруулах ундаа худалдахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМСонгуулийн өдөр буюу маргааш олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах болон архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо.
Хэрэгжилтэд Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллах юм байна. Мөн сонгуулийн санал хураалт дууссаны дараа техникийн тооллого явуулахтай холбогдуулан зургадугаар сарын 30-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох шийдвэр гарчээ.
Б.Заяа