Автобус дугуйтай хүн мөргөсөн хэрэг гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-06-28 17:47:06

Гурав, дөрөвдүгээр хорооллын эцсийн Оргил худалдааны төвийн урд автобус дугуйтай хүн мөргөсөн хэрэг гарлаа.

Зорчигчдоо булаацалдсан автобусууд улаан гэрлээр уралдаж яваад ийм осол гаргасан хэмээн газар дээрээс эх сурвалж мэдээлэв. Эмнэлгийн байгууллага ирж, дугуйтай хүнийг авч явсан бөгөөд тухайн хүний биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Хэргийн газар цагдаа нар ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. 

Ж.Болор

相关新闻