Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл нэмэгдсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар /2022-2025/ цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа тоо нэмэгдсээр байна.
Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 он
гарснаас хойш улсын хэмжээнд
470 тохиолдол бүртгэгдсэнийг Тээврийн
цагдаагийн албанаас мэдээллээ.
Өнгөрсөн оны энэ үед 384 осол бүртгэгдсэн бол энэ жил 86-гаар нэмэгджээ. Тиймээс Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Тээврийн цагдаагийн албатай хамтран суррон, мотоциклын соёлтой, аюулгүй хэрэглээг хангуулах үүднээс “Хурдан биш аюулгүй нь” аяныг өрнүүлээд байгаа. Насанд хүрсэн иргэд А ангиллын тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, А үнэмлэхтэй байх, замын баруун талын эгнээгээр зорчих, хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ өмсөх нь өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах юм.