Дорноговь аймгийн төвд 122 хүн зөөврийн хайрцгаар саналаа өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬШинээр баталсан Сонгуулийн хуульд хүндэтгэх шалтгаантай иргэдийн саналыг сонгууль болохоос нэг өдрийн өмнө зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авахаар хуульчилсан.
Дээрх хуулийн заалтын дагуу Дорноговь аймгийн Сайншанд суманд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар зургадугаар сарын 28-нд нийт 129 хүн санал өгөхөөр бүртгүүлснээс 122 хүн саналаа өгчээ.
Харин үлдсэн долоон хүний хувьд өөрийн үндсэн хаяггүй, итгэмжлэлгүй зэрэг шалтгааны улмаас саналаа өгөх боломжгүй болжээ.
Х.Эрдэнэбулган