Санал авах өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-06-29 12:54:38

УИХ-ын сонгуулийн өдөр бүх нийтээр амарна гэж Сонгуулийн тухай хуульд заасны дагуу  томоохон захууд, худалдааны төвүүд амарч байна.

Иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн 7 хоногийн амралтын нэг өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлсэн учраас захууд ажиллахгүй.

Мөн энэ өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу архи, согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэхийг хязгаарлах юм.

Ж.Болор

相关新闻